Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын тухай
Хүнийн нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт бол салгаж болохооргүй ойлголт гэж би боддог. Монгол улсын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт ийм тийм түвшинд явж байна гэж хэлэхэд хараахан эрт байна. Ерөнхийдөө сонгон шалгаруулалт бол ажил горилогчийн хувийн болон мэргэжлийн ур чадвар, мэдлэг, оюуны болон физилогийн чадавхийг үнэхэл үйл явц гэж хэлж болно. Нэмж хэлэхэд шинэ ажилтныг зөв сонгох нь тухайн байгууллагын үр бүтээмжийг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Иймээс ч хүний нөөц өнөө үеийн том жижиг ямар байгууллагад хамгийн гол стратеги төлөвлөгөө болж байна.
Харамсалтай их, дээд сургууль төгсөн гарч байгаа боловсон хүчин тухайн байгууллагын хүний нөөцийн төлөвлөгөө, стратегид тохирохгүй байгааг ойлгох хэрэгтэй. Байгууллага хүний нөөцийг сонгохдоо олон аргаар, олон үе шаттай ажил явуулдаг.
"Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын тухай" цааш унших »
Анхны тусламжтай танилцсан нь
Хөдөө гадаа тэнэх дуртай хүмүүсийн хувьд биеэсээ, үүргэвчээсээ салгадаггүй хэдэн зүйл байдаг. Мэдээж хамгийн түрүүнд хутга орно. Дараа нь анхны тусламжийн хайрцаг ордог. Тэгээд тогоо шанага, бусад хэрэглүүрүүд орж байгаам. Би ч энэ зарчмыг л барьж ирсэн байна. Надад хамгийн анх манай ах бинт гаргаж өгч билээ. Чааваас, нөгөөх нь тарвага хөөж яваад хөлөө юу ч үгүй шалбалчихсан юм. Түүнээс хойш л анхны тусламжийг ойлгосон гэхэд болно. Харин өнөөдөр энэ сэдвийн дагуу, үүнтэй танилцсан түүхээ оруулахаар кийборд товшиж сууна. Бага байхдаа Өвөрхангай аймгийн Сант руу зун бүр очдог байлаа. Тэгээд хамаатны ахаа дагаж адуу манаж хээр хононо. Харин оронд нь шумуул тэргүүтэй бусад хорхойн хоол болно. Ямар сайндаа чихэнд "чихний хорхой" орчихоод зовоож байхав. Тэр муу дуракийг гаргах гэж гөө мөн зовсон доо.
"Анхны тусламжтай танилцсан нь" цааш унших »
Харийнхантай танилцсан нь
Одоо бодоход алдаг оног л санагддаг юм. Зурагтаар их гардаг байсан даа. Нэг хүн харь гаригийнхантай холбогдож байна гээд уулын орой дээр жигтэйхэн гараа алдлаад л байдаг байв. Тэр нэвтрүүлгийг Дашзэвэг гуай хөтөлдөг байсан уу, тэр хүн нь Дашзэвэг гуай байсан нь сайн санахгүй байна. Хөл гар нь эрээн болчихсон тэр хүн үнэхээр уулзсан эсэхийг би сайн хэлж мэдэхгүй. Бас нээрээ Хүрэлбаатар эмч бас уулзаж учирсан гэж яриад байдаг билүү юу билээ хэхэ. Тэр үед харь гаригийнхан хүн хулгайлдаг гээд битүүхэндээ айна. Найзуудтайгаа харь гаригийнхан ирвэл “ингэнэ тэгнэ, цохиж зодно, харваж шиднэ” гээд чамгүй хэдэн чавх хийсэн дээ.
"Харийнхантай танилцсан нь" цааш унших »
Би түүнд хайртай болсон
Би түүнд хайртай болсон. Өглөө нүүр гараа угааж, үсээ самнаж байхдаа би түүнд хичнээн хайртайгаа ойлгосон Сэтгэл нэг л дулаахан, бас жаргалтай байна. Хэзээ ч билээ би аз жаргалыг кинонд, номонд л гардаг гэж бодож байлаа. Гэтэл одоо толинд тусах миний нүдэнд аз жаргалын оч гэрэлтэж байна. Их зүйл өөрчлөгджээ.
"Би түүнд хайртай болсон" цааш унших »
Устай танилцсан түүх
Хэдэн жилийн өмнө Өвөрхангайд явж байхдаа зун бүр очиж амардаг байсан айлын хажуугийн худаг усгүй хатсан байхыг, мөн өнгөрсөн жил говиор аялаж явахдаа Говь-сүмбэр, Хэнтий, Дундговийн зааг нутагт хэд хэдэн худаг усгүй болсон байхыг харсан билээ. Айлын хүн "олон жилийн өмнө энд ногоо тарьдаг байсан" гээд ногоо бүү хэл өвс ургамал ховор дэрсээр дүүрэн талыг заав. Тэр айлын хойно байх худаг нь устай ч тэр нь хужиртай ус учир унданд хэрэглэдэггүй. Ундны усаа чамгүй холоос авчирдаг гэв. Өнөөдөр Заамарт хүүхдүүдтэй ярьж суухдаа өөрийн эрхгүй усны талаарг бичихийг хүссэн юм. 
"Устай танилцсан түүх" цааш унших »
Хүнийг алдсан хүний бодрол
Хүн төрөлхтөн байгалийн хатуу хүтүүг даван туулж, өөрсдийн амьдралын сайн сайхныг, аюулгүй, тайван, тухтай орчинг, мөнхүү байгаль ертөнцийг танин мэдэх гэсэн агуу их хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд эцэс төгсгөлгүй эрэл хайгуул ажиглалт хийсээр өнөөг хүрчээ. Гол мөрөн, далай тэнгисийг туулахын тулд энгийн мод ашиглан гаталж байсан бол удалгүй сал болгож, түүнийгээ энгийн жижиг завь, дараа нь салхины хүчийг ашиглан далбаат онгоц, бүр Колумбын далбаат хөлөг онгоцийг хүртэл тэд бүтээсэн.
"Хүнийг алдсан хүний бодрол" цааш унших »
Аялалтай танилцсан түүх
"Наадах чинь жимс биш ээ, идэж болдоггүй юм. Харин мах үнэр ороогүй байгаасай гээд л бодож бай. Мах гайгүй байвал орой шуузлаад цаашаа явахгүй бол замд хүнсгүй, байгаль харахаас өөр аргагүй болно... Шалавла! Наад өмднийхөө шуумгийг доошлуул. Хөдөө хээр ил хувцастай явах нь сайн биш. Ядахнаа наранд түлэгдэнэ. Хоёулахнаа явж байж хэндээ сайхан харагдах гээв... Модон дотор хөвд, өвс ихтэй, чийгтэй байдаг юм. Дээрээсээ чийгэнд цохиулсан доогуураа хуурай унтах нь хэрэгтэй. Галд ойрхон ил унт. Од хараад сайхан ш дээ..."
"Аялалтай танилцсан түүх" цааш унших »
“Оюуны толгой”. Энэ зүгээр л гайхамшиг...
Би 10 жилээ төгсчихөөд хариугүй МУИС-ын Хууль зүйн сургуульд элсэн орох дөхсөн юм. Тэр үед аз болж төлбөрөө төлөх мөнгөгүй байсан болохоор нэг жил өнжиж байгаад Улаанбаатар дээд сургуульд шалгалт өгч орсон билээ. Өнөөдөр ч сургуулиа зөв сонсож орсон гэдэгтээ итгэлтэй байдаг. Анх жирийн жижигхэн байранд хичээлээ явуулдаг бусад хувийн сургуулиас ялгагдах юм "түй" ч байгаагүй. Гэхдээ жилийн дараа гэхэд шинэ хичээлийн байранд нүүн орж сургууль цогцолбор хэлбэрээр хөгжиж эхэлсэн гэхэд болно. Тусгай цогцолбор бүхий барилга байгууламж, боловсролын чөлөөт хэлбэр, оюутны оролцоо зэргийг хангаж чадсан Улаанбаатар Дээд Сургууль миний нүдийг нээж өгсөн билээ. Түүнээс хойш Солонгосын их, дээд сургуулиудын цогцолбор, хөтөлбөр, сургуулийн дотоод дүрэм, журам зэргийг ажиглан судлахдаа сургууль хотхон хэлбэрээр хөгжих нь хичнээн үр ашигтай болохыг ойлгох болсон юм.
"“Оюуны толгой”. Энэ зүгээр л гайхамшиг..." цааш унших »
Загастай танилцсан нь
Загас гэдэг амьтантай анх танилцсан нь олон жилийн өмнө. Тэр өдөр манай нагац ах варенийн шилэнд хэдэн ширхэг Акар гэдэг загас хийчихсэн авчирлаа. Махчин загас юм гэнэ. Тэгээр л тэр загасыг 3 литрийн баллонд хийгээд л тэжээв дээ. Хөөрхий минь анх удаа загас тэжээж байгаа болохоор ах нарын тусламжийг л гуйна. Ах нарынхаа гутлын 2 долоо хоног өглөө бүр тослож өнгөлснийхөө хариуд 20 литрийн аквурим хэдэн сайхан мечностой боллоо.
"Загастай танилцсан нь" цааш унших »
Отож сууж байгаад тарвага шиг л буудчихна

Манайх гэр хороололд. Нэг гэртээ яваад очсон чинь манай гэрийн довчоонд тулгаад л нэээх том нүх ухчихсан байхийн... Барилга барих гэж байгаан гэнэ. Эргэн тойрны айл амьтан хүчээр нүүлгээд бөөөн юм болж байна. Би сандарч гүйгээд хүн амьтантай уулзаж учир байдлыг тодруулах гээд баахан гүйлээ. Нэмэр алга. Арай гэж ганган хар машинд суусан нөхрийг олж аваад учир байдлыг асуулаа.

"Энэ хэн гэдэг компани ингэж бариад байгаан бэ? Би яаж амьдрах болж байна аа? Хүчээр нүүлгэж, хөөж байгаа чинь арай дэндэж байгаа юм бишүү?" Өнөө залуу их л тайван тамхи баагуулж, майдар бурханы нүд шиг амирлангуй харцаар намайг доороос дээш харж байснаа,

"Миний дүү хүчрэхгүй байлгүй дээ. Энэ барилгыг Ерөнхий сайд Батболд бариулж байгаа юм. Хэлээ хүрэх газар заргалдахгүй юу даа."

Уур дүрэлзээд л явчихлаа. Гэр лүүгээ орсон чинь манай дүү унтаж чадахгүй уйлганаад хөхөө ч хөхөхгүй байна. Эгчийн толгой нь өвдчихөж, гэрийн довжоонд тулгаад шахуу ухсан гүн нүр рүү миний хайртай нохой унаад үхчихэж. Сэтгэл гонсойсон. Галын өрөөндөө ороод аялалар авч явдаг хутгаа халаасандаа хийлээ. Нэг найз руугаа залгаад,

"Найздаа нэг том тус болооч. Би анд явах гэсэн юм. Буугаа хоёр өдөр хэрэглүүлчих тэгэх үү? за за очоод авъя". Ингээд яг гэрийн хаалгаар гараад явах гэж байсан чинь ээж сэрээчихэж байгаам.

"БОСООЧ. АЖИЛДАА ЯВАХ ЦАГ ЧИНЬ БОЛЧИХЛОО"

Арга байхгүй нүдээ нухлаад л боссон. Гадаа нарлаг сайхан өдөр болох шинжтэй. Гэрийн дээвэр дээр үүрлэсэн болжмор үүрэндээ ирсэн бололтой ангаахай нар нь шуугилдаад л байна. Гарч цэцгийн мандалаа усалчихаад, тамхи татан жаал зогслоо. "Зүүдэнд хүртэл ороод байхдаа яадаг дурак вэ? Хогийн зүүднээс болж..." Эргэж орж өлгийтэй бяцхан дүүгээ үнслээ. Миний бурхад энэ л гэрт амьдардаг.

Ажил руугаа явж байхдаа засгийн газрын ордоны хажуугаар өнгөрсөн. Ордоны хажуугаар өнгөрч байхдаа ганц л зүйлийг бодсон.

"ЗҮҮДЭНД БИШ АМЬДРАЛД ДЭЭР МИНИЙ БУРХАДЫГ АЙЛГАЖ ТҮГШЭЭН, ӨРХ ГЭРИЙН МИНЬ АМАР АМГАЛАНГ ЭВДЭХ ЮМ БОЛ ЭРХЭМ САЙД ГУАЙ БИ ЧАМАЙГ ТАРВАГА ШИГ Л БУУДААД ХАЯЧИХНА ШҮҮ."

(Нийт: 69)
Copyright (c) 2010 Pimp: GreenTree(Banjig) . Бүтээсэн WPThemes Expert

Банжиг блогт хөрвүүлсэн Pimpmyweb .